You are currently viewing ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭ ХАЯЛЦУУЛАХ ДУУДЛАГА ХУДАЛДАА /2024.05.17/

ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭ ХАЯЛЦУУЛАХ ДУУДЛАГА ХУДАЛДАА /2024.05.17/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дараах ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт тус газрын 200 тоот өрөөнд зохион байгуулна. Оролцогчдыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 – 17:00 цагийн хооронд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 405 тоот өрөөнд бүртгэнэ. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Бүртгүүлэхдээ: Зарлагдсан үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх дэнчинг няравт тушааж баримтын нэг хувь мөн дуудлага худалдаанд оролцох хүсэлт, эрх үүрэгтэй танилцсан баримтуудыг дуудлага худалдаа хариуцсан ажилтанд өөрийн биеэр өгч хянуулан бэлдсэн хайрцагт хийнэ.

Цахим хаяг: http://www.niislel.cd.gov.mn, www.facebook.com/niislel.cd.gov.mn

Хөдлөх хөрөнгийн нэрНийт үнэТоо ширхэгХариуцсан шийдвэр гүйцэтгэгч, утасны дугаарЭд хөрөнгө байгаа байршил
1Honda Insight маркийн 97-85 УАЕ улсын дугаартай 2009 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны 12 дугаар сард Монгол улсад орж ирсэн сувдан цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл7,040,0001а/д Д.Гүнжидмаа  89080195Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо, Цахлайн 3-9 тоотод байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын авто гарааж
2Зулзаган нарс мод /2 метрээс бага өндөртэй 46 ширхэг, 2 метрээс дээш өндөртэй 51 ширхэг/11,486,00097д/ч Д.Оралсын   89086166Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Хөх даваа гудамж Тэрэлж хиллс амралтын газрын хашаанд
3Хүзүүний зүүлт /585 сорьцтой монет 2 гр жинтэй/262,3351д/ч Д.Оралсын   89086166Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 412 тоотод

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Хариулт үлдээнэ үү