You are currently viewing Алба хаагчдад цол шагнал гардууллаа

Алба хаагчдад цол шагнал гардууллаа

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчдыг шагнаж, урамшуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Цол, шагналыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Батмөнх болон даргын зөвлөлийн гишүүд гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт тэмдэг”-ээр дэд хурандаа Х.Жигдэндан, ахлах ахлагч Г.Баярбат, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, дэд хурандаа Г.Болорцэцэг, хошууч Ж.Цэрэнмаа, ахмад М.Март, ахлах дэслэгч С.Оюунчулуун, ахлах дэслэгч Т.Эрхэмбаяр, “Хүндэт жуух бичиг”-ээр ахмад Г.Ганбаатар, хошууч Б.Янжинлхам нарын 9 алба хаагчийг шагналаа.

“Дэд хурандаа” цолоор ахлах нягтлан бодогч, хошууч А.Наранбаатар, “Хошууч” цолоор шийдвэр гүйцэтгэгч ахмад М.Амгаланзаяа, ” Ахмад” цолоор ахлах дэслэгч Б.Алтантуяа, ахлах дэслэгч Д.Даваасүрэн, ахлах дэслэгч Б.Анар, ахлах дэслэгч Т.Жайнагүл, ахлах дэслэгч Б.Батцацрал, “Ахлах дэслэгч” цолоор дэслэгч Б.Жанлавцогзол, дэслэгч Н.Энхзул, офицерын бүрэлдэхүүнд оруулж Б.Болдхуяг, Н.Сэргэлэнхуяг нарт “Дэслэгч” цол олголоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө l” медалиар дэд хурандаа Ш.Ганцэцэг, “Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр хошууч Н.Эрдэнэбулган нарын 3 алба хаагч, “Хүндэт тэмдэг”-ээр Э.Ундармаа, “Албаны төлөө lll медаль”-аар ахлах дэслэгч Б.Гармаа нарын 5 алба хаагч, “Баярын бичиг”-ээр ахлах дэслэгч Х.Энхсувд нар тус тус шагнагдлаа.

Шагнагдсан алба хаагч нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье!

Хариулт үлдээнэ үү